Галзуу хүний өдрийн тэмдэглэл

Бодол толгойд зогсоо зайгүй урсах нь дэндүү шаналгаатай юм шиг. Ирээдүйн тухай айдас, өнгөрсний тухай бодол. Би юунаас ч айх ёсгүй зөвхөн хүссэн зүйлээ төсөөлөх ёстой гэсэн бас нэг онол. Гэвч яг одоо цаг дээрээ төвлөрч, одоо байгаагаас таашаалаа авах ёстой гэх өөр нэгэн сургааль. Уншсан олон номны мөрүүд толгойд эргэлдэж, яг яах ёстойгоо мэждэхээ байн элийрэх минь. Би бодлооо чагнаад өөрийгөө ажиглаад л байя гэвч үй түмэн бодол дотрыг нь минь муухайруулахад галзуурмаар. Гэтэл бодлоо чагнаад ямар ч дүгнэлт хийхгүй байх нь эрдэм ч гэсэн ухааныг санаад ахиад л эхлэнэ. Үүний хажуугаар видео тоглоом тоглож, олон ангит кино интернетээр үзэх нь бодлыг улам нэмэгдүүлж эмх замбараагүйн дунд умбаад байх шиг. Яах ёстойгоо, юунаас эхлэх ёстойгоо үл мэдэн галзуу хүн хүн шиг үлбэгэр өдрүүдийг өнгөрүүлэх өөртөө дургүй хүрч улам л амттай юм имдээд, улам л юу ч хийхгүй гэрийн мухарт шигдмээр.

Яагаад юунаас эхлэх вэ?

Утсаа шууд хажуу тийш нь тавиад өдөр бүр бясалгал хийхэд 10 минутыг, гарч алхахад 30 минутыг, дасгал хийхэд 15 минутыг зарцуулаад өөртэйгөө л ярилцаад байх уу?

Яг тэгээд хийж эхлэхээр утсаа бариад хажууд донтон суух дэргэдэхээ шүүмжилж, дургүйцэж эхэлдэг юм. Тэр талаар яах вэ? Түүнийг шүүмжилж, дургүйцэхгүй тулд өөрөө адилхан донтоод байх уу?

Үгүй өөрөө өөрийнхөө зөв гэсэн зүйлийг хийгээд л, дэргэдэх хүнийхээ талаар шүүмжлэхгүй зөвхөн өөртөө зөв гэснээ үргэлжлүүлээд л хийгээд байя. Зөв үү? Зөв биз? Одоо гол нь энэ бичсэнээ мөрдөх л үлдлээ. Газлуу хүний өдрийн тэмдэглэл.

Шведэд өнгөрүүлэх өдрүүд 2 /4-р сар/

Цастай гуравдугаар сартай залгаад Хассела тосгоны хамгийн эротик үе буюу өвс ногоогоор ч биш, цасаар ч биш зөвхөн өөрийн хөрсөөр хучигдсан, хүрсэн гутлын ул болгоныг норгож нялуурсан дөрөвдүгээр сар эхлэв. Тавдугаар сард бол дөрөвдүгээр сард дөнгөж цухуйх аядсан өвснүүд өндийж, их биш ч гэсэн ногоон халхавч аль хэдийнэ тосгоныг бүрхсэн байлаа.

IMG_0096

Нүцгэн бор хаврын эхээр нуурын эрэг дээр

IMG_0107

Жасрай шорлог хийж байна

IMG_0106 Бид гурав сардаа авдаг мөнгөө эхний долоо хоногтоо үрж дуусгачихаад үлдсэн хугацаанд нь хэрэглэх хэдийг хажуу айлынхнаасаа 3, 4-р сард зээлэв. Монголд цалингаа үргэлж хүссэнээрээ зарцуулж, байрны мөнгө, унааны бензинд санаа зовохгүй, дуусчихвал аав ээжээсээ аваад л болчихдог байсан учраас дутагдаж үзсэнгүй. Тэгсэн чинь юмны үнэ, мөнгөний зөрүүг сайн мэдэхгүй, юуг яаж аваад, юугаар хоол хийх ёстойг ч мэдэхгүй байсан учраас ёстой л ”бацаан” шиг загнаж, нусаа хацартаа наадаг юм байна санхүүгийн хувьд. Тэнэгийн дотор уужуу гэгчээр харин ч хүний газар сайн хүмүүстэй таарсан нь азтай хэрэг шүү.

IMG_0067

IMG_0060

Гүржээс ирсэн айлтай эхний гурван сар маш сайн нөхөрлөж, дутуугаа нөхөж,дургүйгээ муулж,дурласнаа магтаж өнгөрүүлсэнсэн. адилхан залуу хүмүүс учраас мөнгөний хувьд сайн зөвлөгч байж чадаагүй. харин ч хамт л үрээд, дараа нь адилхан балраад л… ккк

Гэхдээ сайн тал нь бид Швед хэлийг уралдан сурж, бие биетэйгээ өрсөлдсний ачаар хүмүүсийг гайхтал хурдан хугацаанд ярьсныг ойлгож, өөрийгөө илэрхийлж сурсан билээ.

Läs mer

Шведэд өнгөрүүлэх өдрүүд 1 (Эхний сар буюу 3-р сар)

Швед оронд ирээд зургаан сарыг үджээ. Өндөр цагаан цастай өвлийн сүүлийг хальт хараад, өнгө өнгөөр алаглах мододтой хавраар нүдээ гоёж, Швед соёлын жинхэнэ гүнээс суралцсан зуны нарлаг, цагаан шөнөтэй өдрүүдийг ардаа орхиод, салхи үлээх дуртай болсон нартай, бороотой намартай золголоо. Эндэхийн дөрвөн улирлыг зургаан сард бараг л багтаагаад үзчихэж. Одоо нар үзэгдээд л алга болдог Туйлын харанхуй өдрүүдтэй өвөл нь өөдөөс ирж буй. Түүнээс би айхгүй байна. Учир нь бидний Хелсинглэндийн Хассела тосгоныхон зун нь тагтаа цэцэгсээр чимдэг шигээ өвөл нь гудамжаа гэрэлт дэнлүү, лаагаар чимж, харанхуй гэдгийг мэдрүүлэх сөхөөгүй өнгө өнгөөр гэрэлтүүлдэг юм гэнэлээ. Тэгээд ч инээх болгонд нь нар гэрэлтдэг бурхны хөөрхөн бэлэг болох Зөөлөнзаяа охин минь бид хоёрын дэргэд байгаа болохоор юун өвлийн харанхуйд санаа зовох манатай л байна. Энд өнгөрүүлсэн зургаан сарын гайхалтай аялалаа сар сараар нь нэхэн дурсвал:

Анх ирсэн 3-р сард: Анх Стокхольм хот дахь Шведийн шилжин суурьшилтыг хариуцсан алба буюу Migrationsverket – ийн байранд гурвуул бүртгүүлээд, тэндээ хоёр хоносныхоо дараа Йевле хотод очин, ахиж хоёр хоноод, Хелсинглэндийн Хассела тосгонд хуваарилагдан ирлээ. Шилжин суурьшилтын комиссоос орогнол хүссэн бүх хүмүүсийн шалтгаан, асуудлыг судлахдаа тодорхой хугацаа зарцуулдаг тул орогнол хүсэгчдийг цагаачдын байранд байлгаж, ойрын хэрэглээний бүх эд зүйлс, хүүхэдтэй бол ор, сандал гээд бүхнийг, бас сар болгон хэрэглэх хоол ундны мөнгөөр тусгай картаараа дамжуулан хангадаг. Бид гурав энэ замаар орж, цагаачийн байранд байрлаж буй нь энэ. Хассела хэмээх бидний хуваарилагдаж ирсэн тосгон маань Стокхольм хотоос хойд зүгт, дөрвөн цаг гучин минутын зайтай буюу 350 орчим километрын алсад оршдог. Биднийг хаврын урь орсон Йевлегээс Хасселагийн зүг автобусаар зорчиж байхад Скандинавын орны хойд хэсэг өндөр цастай угтав. Бараг л хайлаад, төвшин нь маш доошилсон байгаа гэх үеэр нь ирсэн боловч эндэхийн цас манай нутгийнхаас өндөр мэт санагдсан билээ. ”Цасан өвгөн хийж тоглох нь дээ” гэж хамт явсан гүрж гэр бүлийн аав хошигносныг тод санана. Манай гэр бүлээс гадна Хассела-д хоёр гүрж айл, хэд хэдэн ганц бие Сири болон Африкийн нэрийг нь одоо болтол зөв хэлж сураагүй орны ганц бие дан эрчүүд, нийт арван хэдэн хүн буулаа.

IMG_0009 (1)

Биднийг очсон Гуравдугаар сард Хаврын урь ороогүй Хассела тосгон цасан охин шиг цав цагаанаар угтлаа. Бид гурвын амьдрал шиг цав цагаан

Биднийг очсон Гуравдугаар сард Хаврын урь ороогүй Хассела тосгон цасан охин шиг цав цагаанаар угтлаа. Бид гурвын  шинэ амьдрал шиг цас…

Аян замд хурааж, дэлгэхэд авсаарханыг нь бодож нутгаас гарахдаа авсан жижигхэн ягаан тэрэг дээрээ аав нь охиноо тавиад, шинэ газар ирээд бага зэрэг айсан надруу ”тайвшир” гэсэн шиг нуруутай харцаар ширтээд , хацар дээр минь үнэрлэж, бид гурав бусдын адил автобуснаас буулаа. Аавыгаа автобусны ачаанаас цагаачлалын албанаас өгсөн том улаан тортой зүйлсээ бусад эрчүүдийн хамт буулгаж байх хооронд охин бид хоёр өөд өөдөөсөө харан инээлдэж байв. Бүгд ачаагаа буулгасны дараа энгэртээ тэмдэг зүүсэн, ойрхи дорнодынх болов уу гэмээр төрхтэй, бараан царайт залуухан эр ирээд биднийг угтаж, хажууд байрлах номын санруу дагуулан ороод явчихав. Энэхүү номын сан нь эндэхийн цагаач бидний сайн нөхөр бөгөөд эндэхийн бүх олон нийтийн арга хэмжээ зөвхөн энд болдог, нэрийг нь Hassela Gården гэдэг билээ.

Улаан Загалмайн сайхан сэтгэлт Ева гэдэг эмэгтэй охины минь жижигхэн ягаан тэргийг очоод долоо ч хоноогүй байхад цоо шинэ том сайхан тэргээр сольж өгөв.

Улаан Загалмайн сайхан сэтгэлт Ева гэдэг эмэгтэй охины минь жижигхэн ягаан тэргийг очоод долоо ч хоноогүй байхад цоо шинэ том сайхан тэргээр сольж өгөв.

Бид хоёр давхар, хүрэн өнгөөр будсан модон байшинруу орж, цагаачлалын асуудал шийдэгдэх хүртэл энд амьдрах болсноо, эндэхийн байгаль орчин, амьтдын тухай, хүмүүсийн тухай, хогоо хэрхэн ангилж хаях тухай гээд ерөнхий мэдээлэл авсныхаа дараа хуваарилагдсан байрнууддаа очлоо. Биднийг цагаачлалын албаны ажилчин цэвэрхэн цагаан сүмийн замын эсрэг талд орших цагаан шаргал өнгийн орон сууцны эхний орцоор дагуулан орж, хоёр давхарт гаргаад, баруун гар талын хаалгыг тогшив. Гэр бүлээрээ дан нэг байранд орно гэсэн хүлээлттэй байсан маань талаар болов бололтойг толгойгоо цагаан алчуураар боосон царайлаг залуухан бүсгүй онгойлгон өгөхөд ойлголоо.

Гаднах төрхөөр нь ажиглавал шууд л ойрхи дорнодын аль нэг орноос ирсэн нь илт, надаас хоёр гурван насаар эгч бололтой. Бүсгүй хаалгаа хагас онгойлгож, толгойгоо цухуйлгаад, бид гурвыг харснаа учрыг даруй ойлгож, цагаачлалын албаны хүмүүсээс ”please no” хэмээн гувшиж гарав. Замдаа ядарсан бид бушуухан амрах газраа ирж ходоодоо баярлуулахын түүс болж, болж буй үйл явдлыг ойлгож ядан, өрнөлийг харсаар зогсов. Ямартай ч гуч орчим минут өнгөрч, цагаачлалын албаны ажилчид ч эндэхийн цагаачдын хариуцсан гол ажилчин болох Micke хэмээх асар том биетэйн Швед эрийг дуудан ирүүлж, өнөөх бүсгүй ч номын сангаас Micke-ээс дутахгүй том биетэй дүүгээ дуудан ирүүллээ. Бүсгүй Шведээр битгий хэл англиар ч ярьж чаддаггүй нь тодорхой байсан бөгөөд ”Please, Micke” гэж Швед эрийг бүлтийтлээ ширтэж байснаа сүүлдээ уйлж гарлаа. Бүсгүйн дүү бололтой том эрийг Фираз гэх ажээ. Тэрээр халтар англи хэлээр Мике гэгчид хандаж: ”Манайх ахынх нь байрандаа дангаараа байх сонирхолтой байна. Эднийх ахыхтайгаа байж байгаад саяхан дангаараа үлдсэн. Би хэд хоногийн өмнө Ливанаас ирсэн. өөр айл оруулмааргүй байна.” гэх шиг болов. Цагаачлалын албаныхан шийдэж хуваарилсан тул бид юу ч хийх эрхгүй гэдгийг ажилтнууд хатуухан ойлгуулаад, биднийг оруулав. ”Гахайны мах иддэг бол бидний хоолноос хол байлгаарай гэж айлын Фираз хэлээд авлаа.”

За за.

IMG_0008

Араб бүсгүйгээс эзэгтэй хүнийхээ хувьд их зүйл сурсоон.

IMG_0028-001-SMILE

Арабын ээжүүдийн баяр. Гуравдугаар сарын найман ла биш байсан. Мартчихсан байна.

Бидний хөрш эхлэлээ онцгүй тавьсан ч тийм ч муу улс биш байв. Хоол хийх, гэр цэвэрлэх тал дээр жинхэнэ багш болж, орой бүр амттай араб хар цайгаар дайлна.

Бидний хөрш эхлэлээ онцгүй тавьсан ч тийм ч муу улс биш байв. Хоол хийх, гэр цэвэрлэх тал дээр жинхэнэ багш болж, орой бүр амттай араб хар цайгаар дайлна.

За ингээд хөршүүдээрээ тааруухан угтуулсан бид гурав өнөөх байранд ортол гурван өрөө цэвэрхэн том байр юм санаж. Бүх тавилга нь цагаан өнгөтэй, тун тааламжтай санагдав. айлынх том өрөөгөө зөвхөн зурагт үзэхэд ашигладаг бололтой. Том тагттай цэлийхэн өрөөнд гурван ор, жижиг ширээ, дээр нь тавьсан зурагтнаас өөр зүйл байсангүй. Ингээд манайх гэдэг айл аз болж тагттай том өрөөнд орсон юм даа.

IMG_0016

Арын фонд бид гурвын өрөө харагдаж буй

Хөршүүд маань анх нэлээн эвгүй танилцсанаа бодвол маш сайн хүмүүс байж таарсан юм. Хүүхдэд маш их хайртай, охиныг маань үргэлж элдвээр хөгжөөн эрхлүүлнэ, хүү охин хоёр нь охинтой минь хөөрхөн тоглоно. Айлын эзэгтэй ажилсаг, хоолны мэргэжилтэн байж таараад арван хэдтэйгээсээ хойш будаатай хуурганаас өөр олигтой хоол хийж сураагүй надад зөндөө л юм зааж өглөө. Ширээг хүртэл эхлээд аяга угаагчийн шингэнэтэй усанд базсан порлоноор хөөсрүүлж арчаад, дараа нь чийгтэй алчуураар цэвэрлэдэг юм байналээшдээ:). Тэрнээс гадна орой болгон сайхан амттай араб цай чанаж биднийг дайлна, дуу хуур болж хөгжилдөж байх нь элбэг. Ирээд бараг жил болж байгаа боловч цагаачлалын газраас хариугаа аваагүй байгаа хүмүүс ажээ. Ирсэн эхний бид гурав өдөр болгон араб цай ууж, араб хоолноос суралцаж, охиноо хөөрхөн торинуулж байтал цас ч хайлж, эхэллээ.

IMG_0342

Бид Гуравдугаар саржингаа гадуур алхсаны дотор Хассела нуур дээрхи цурхайн уралдаанд оролцсон маань хамгийн сонирхолтой байлаа.

Бид Гуравдугаар саржингаа гадуур алхсаны дотор Хассела нуур дээрхи цурхайн уралдаанд оролцсон маань хамгийн сонирхолтой байлаа.

IMG_0056

Охин маань өдрөөс өдөрт өсч, өхөөрдөм хөөрхөн болж байлаа. Харсан хүн болгонруугаа инээгээд л олон орны хүмүүстэй харьцаж ойлголцох манай хэл бол англи хэлнээс гадна охины маань инээмсэглэл юм. Түүний инээхийг харсан хүмүүс тэр дороо адилхан инээж, дэлхийн хаанаас ч ирсэн нэгэн бие мэт ”хайр” гэдэг мэдрэмжийг амсах мэт…

IMG_0327

Нэгдэх өдөр бүр цугладаг сүмийн сайн дурын өдөр өнжүүлэх дээр. Охинд маань үеийн хүүхдүүд, олон өнгийн тоглоом илт сайнаар нөлөөлж байв.

IMG_0098

Автобусны буудал дээр миний цасан гүнж инээгээд л сууж байна

IMG_0075

Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд. Олон тоглоом хараад гүн сандралд ороод байгаа байдал😛

За ингээд л эмнэлэг домлог, цагаачийн байгууллагын дуудлагад автобусан дотор явж өгсөн дөө.

За ингээд л эмнэлэг домлог, цагаачийн байгууллагын дуудлагад автобусан дотор явж өгсөн дөө.

IMG_0069

Энд ирсэн эхний нэг сардаа уйдахааргүй сайхан найзалсан үеийн Гүрж айлын нас чацуу хүү.:)

Тэр үед бид гурав одоо биднийг юу хүлээж байгаа, хайртай охиныхоо төлөө энэ орныг сонгон ирсэн минь зөв эсэхийг сайн ойлгож мэдэхгүй, шинэ орчин, хүмүүстэй танилцаж, аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээж байлаа. Хожим нь үнэхээр зөв сонголт хийснээ өдөр ирэх бүр улам ухаарсаар байгаа билээ.

id

Очсон даруйдаа бид танилаасаа Швед иргэний үнэмлэхийнх нь зургийг аваад, өөрсдийн мэт ”үйлдэж” компютерийн дэлгэц дээрээ тавив.😛 Татах хүчний хууль үйлчилнэ гэж бодоод:)

Хажуу байранд нийгмийн ажитнуудын офис байрлах бөгөөд Мике, Шарлот хэмээх хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр Швед ажлын цагаар, өдөр бүр ээлжлэн ажиллана. Тэр хоёрлуу өдөр бүр орж, ахуйн хэрэглээний бүх зүйлсийг авах бөгөөд, бидний хувьд асуултаар булдаг байлаа. Одоо ч гэсэн өдөр бүр орж, элдэв зүйлийг шалгаасаар байгаа буй.

Үргэлжлэл бий…

Энд өнгөрүүлээд буй Зургаан сарын дараагийх болох 4р сарын тухай тэмдэглэлийг маргааш үргэлжлүүлэн хүргэх болно. Бидний аялалыг сонирхон уншиж буй та бүхэнд баярлалаа.